Хууль, эрх зүй Цаг үеийн

Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг танилцуулав

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр УИХ-аар баталсан. Тус хуулийг ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнтэй холбогдуулан “Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга” сэдэвт сургалтыг энэ сарын 22, 23-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зэрэг байгууллага хамтран […]

Хууль, эрх зүй Цаг үеийн

Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт арга зүй сургалт болов

Удирдлагын академаас сургалтын төлөвлөгөөний дагуу “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сэдэвт сургалт 11 дүгээр сарын 22,23-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтад Ховд аймгийн ЗДТГ, харьяа агентлагийн нийт 35 төрийн албан хаагч оролцож “Төрийн байгууллагын стратегийн удирдлага”, “Стратеги төлөвлөлтийн алсын хараа, зорилго”, “Төрийн байгууллагын орчны шинжилгээ”, “Орчны шинжилгээнд тулгуурлан стратеги тодорхойлох” гэсэн сэдвээр цахим […]

Хууль, эрх зүй

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-457 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИАС САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагын алба хаагчдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зөвлөгөөнийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас зохион байгууллаа. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус зөвлөгөөнөөс гаргасан санал, санаачлагад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд төрийн албан хаагчийн манлайлал, ёс […]

Хууль, эрх зүй

ХӨШӨӨТИЙН УУРХАЙН НҮҮРС ТЭЭВРИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООВ

Хөшөөтийн уурхайд тээвэр хийж буй орон нутгийн жолооч тээвэрчдийн төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлээс 2 ч удаа эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгуулсан. Үүний үр дүнд аймгийн Засаг даргаар ахлуулсан чиг үүрэг бүхий мэргэжлийн 10-аад байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 09 дүгээр сарын 05-07-ны хооронд тээвэрчдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа зэрэг хэд хэдэн асуудлаар хуулийн хүрээнд хяналт […]

Хууль, эрх зүй

“ХӨШӨӨТИЙН УУРХАЙ”-Г ХААХ, ЭСЭХ АСУУДЛЫГ ИРЭХ 7 ХОНОГТ ШИЙДВЭРЛЭНЭ

Хөшөөтийн уурхайд тээвэр хийж буй орон нутгийн жолооч тээвэрчдийн төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлээс “Мо-Эн-Ко” ХХК тээврийн хөлсөө цаг хугацаанд нь олгодоггүй, норм хэмжээг нэмэгдүүлэх, зам засварыг сайжруулах, тээвэрчид эд хөрөнгө, эрх ашгаараа хохирч байгаа зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардан аймаг орон нутгийн  удирдагуудад “ШААРДЛАГА” хүргүүлсэн. Мөн эсэргүүцлийн тайван жагсаалыг аймгийн төв талбай болон Хөшөөтийн уурхайд зохион байгуулав. […]

Хууль, эрх зүй Цаг үеийн

Д.Тамирд албан тушаалын зэрэглэлийн “хошууч” цол олгов

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер Д.Тамирд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/81 дугаар тушаалаар албан тушаалын зэрэглэлийн “хошууч” цол олгов. Д.Тамирын цолыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нар гардуулж баяр хүргэн амжилт […]

Хууль, эрх зүй

ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР ЯВУУЛЫН 2 ПОСТТОЙ БОЛЛОО

Энэхүү постыг жилийн 4 улирлын туршид Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэхэд ашиглахаас гадна гэмт хэрэг, зөрчил түлхүү гарч байгаа сум, бүс, цэгүүдэд шилжүүлэн ажиллуулах юм. Пост тус бүрд хяналтын 4 камер суурилуулсан, нарны цахилгаан үүсгүүртэй, алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэх, амрах  гээд бүхий л орчныг бүрдүүлж тохижуулсан байна. Ховд аймаг дахь Цагдаагийн газарт […]

Хууль, эрх зүй

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар харьяа байгууллага, агентлагийн ажилтан алба хаагчидтай уулзалт хийв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.05.22/ Ховд аймагт ажиллав. Энэ үеэр эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагуудын ажилтан, алба хаагчидтай уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан салбарын бодлого, шинэтгэл түүнийг хэрэгжүүлэхэд чиг үүрэг бүхий байгууллагууд ямар үүрэгтэй оролцох, харьяа байгууллага, агентлагийн ажилтан алба хаагчдыг сургаж дадлагажуулах, тэдний нийгмийн […]

Хууль, эрх зүй

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:Архив, Улсын бүртгэлийн үйлчилгээнд онцгой анхаарч “НЭГДСЭН ТӨВ” байгуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.05.22/ Ховд аймагт ажиллав. Албан томилолтынхоо хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав болон эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагуудын дарга нартай уулзалт хийлээ. Энэ үеэр Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлого, авч хэрэгжүүлж шинэтгэлийн талаар тодорхой мэдээлэл өгч харилцан санал […]

Хууль, эрх зүй

Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг баталжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга нь тухайн шатны ЗДТГ-ын дарга эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан бөгөөд бүрэлдэхүүнд нь аймаг, нийслэлийн цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн […]