Бүтээн байгуулалт

ЭНЭ САРД ”ЭВИЙН ХҮЧ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Улсын төсвийн болон орон нутгийн 400 гаруй бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар барьсан ч газар, өмчлөлийн маргааны улмаас хэдэн жил шүүхдэж, 3 дахь Засаг даргынхаа нүүрийг үзэж байгаа “ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг бүрэн ашиглалтад оруулахаар аймгийн Засаг дарга гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хохироохгүйгээр асуудлыг зөвөөр шийдэх гарц юу байгаа […]

Боловсрол, Эрүүл мэнд

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй эерэг хандлагыг бий болгох зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд энэ оны анхны зөвлөгөөнөө зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцож үг хэлэн сургалт зөвлөгөөнийг эхлүүлсэн юм. Хамгийн чухал салбар болох эрүүл мэндийн салбарын хамт олонд […]

Бүтээн байгуулалт

БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Аймгийн ИТХ, ЗДТГ, ГХБХБГ-тай хамтран “Барилгын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн”-өө зохион байгууллаа. Сургалт зөвлөгөөнд Барилгын салбарынхнаас гадна бусад холбогдох мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцож байна. Манай аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй тэрбум төгрөгийн 60 гаруй төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэхээс энэ онд 56.2 […]

Хөдөө аж ахуй, байгаль экологи

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ХУРАНДАА М.ЭНХ-АМАРААР АХЛУУЛСАН “ШУУРХАЙ БҮЛЭГ” ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан “Шуурхай бүлэг” манай аймагт ажиллалаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комиссын бүх гишүүдийг оролцуулсан шуурхай хуралдааныг зохион байгуулав. Энэ үеэр аймгийнхаа хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга […]