Цаг үеийн мэдээ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын хэмжээнд 3000 гаруй банк, санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Харин Ховд аймгийн хэмжээнд 20 гаруй байгууллага иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Эдгээр байгууллагуудын үйлчилгээг зохицуулж, хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг 7 сарын 30, 31-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тус […]

Цаг үеийн мэдээ

БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЧАНАРТ АНХААРЧ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА

2019 онд Ховд аймгийн хэмжээнд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 114 барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Орон нутагт хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын чанарт анхаарч, хяналтыг сайжруулж, ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга захирамж гарган хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан тус ажлын хэсэгт дэд бүтцийн […]

Цаг үеийн мэдээ

“ХАЙРТАЙ” ТӨСЛИЙН БАГИЙНХАН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, зөв хүмүүжил төлөвшил олгох зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хурд” хамтлагийн санаачлан зохион байгуулж буй “Хайртай” аяны ажлын хэсэг энэ сарын 25, 26-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. Аяны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 7-р сарын 25-ны өдөр “Та Монгол ээж” […]

Цаг үеийн мэдээ

АЛТАН МАЙДАР БУРХАНЫГ 7-Р САРЫН 23-НЫ ӨДӨР АМИЛУУЛНА

Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойг тохиолдуулан 8-р сарын 8-нд тус хийдэд боржин чулуугаар сийлэн бүтээсэн Алтан Майдар бурханыг залах ёслолын үйл ажиллагааг аймгийн ИТХ, ЗДТГ, Ганданпунцагчойлин хийд, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” хамтран зохион байгуулах гэж байна. Алтан Майдар бурханы сүншиг оршоолгож, амилуулах шашины зан үйлийг маргааш буюу 7-р сарын […]

Цаг үеийн мэдээ

АЛБАН ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛЖ БУЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАВ

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч, хөгжсөний түүхт 98 жилийн ой, “Цагдаагийн болон Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын өдөр” өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас Ард Аюушийн талбайд хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж, албан үүргээ хуулийн дагуу, нэр төртэйгээр биелүүлж, бусдыгаа манлайлан ажиллаж буй алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, Монгол […]

Цаг үеийн мэдээ

ОУ-ын эрдэмтэн, судлаачид борцгор хотонг хамгаалахад анхаарч ажиллана

Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлын “Улаан ном”-д орсон борцгор хотон шувуу нь Монгол орны баруун хэсгийн цөөн хэдэн нуурт үүрлэж, өндөглөн, Хятадын зүүн өмнөд хэсгээр өвөлждөг. Хамгийн сүүлийн судалгаагаар Зүүн Азийн борцгор хотонгийн тоо толгой 150 хүрэхгүй хэмжээнд хүрч, “устаж болзошгүй” шувуудын жагсаалтад бүртгэгджээ. Иймд олон Улсын хэмжээнд борцгор хотонг хамгаалах, тоо толгойг […]

Цаг үеийн мэдээ

Олон улсын зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БОАЖЯ, аймгийн ЗДТГ, Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замын түншлэл, Хар-Ус нуурын байгалийн цогцолцор газрын хамгаалалтын захиргаа, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Ховд Их сургууль хамтран “ЗҮҮН АЗИЙН БОРЦГОР ХОТОНГИЙН ХАМГААЛЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-ыг 7-р сарын 17-23-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулна. Зөвлөлдөх уулзалтад Зүүн Азийн борцгор хотон бүхий улсууд болох Монгол, Хятад, ОХУ-ын холбогдох […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн баяр наадамд түрүүлж, айрагдсан морьд

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан энэ сарын 10, 11-нд “Бөөр харын урд” хэмээх газар боллоо. Энэ жилийн наадмаар даага 44, шүдлэн 45, хязаалан 46, соёолон 45, их нас 85, азарга 40, жороо 12, эрлийз бага, дунд, дээд насанд нийт 20 […]

Цаг үеийн мэдээ

“Шагайн харваа”-д 50 гаруй харваач оролцов

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын шагайн харваа амжилттай болж өндөрлөлөө. Ардын уламжлалт тоглоом наадгай болох шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх зорилтын хүрээнд багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр 50 гаруй хүн цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Шагайн […]

Цаг үеийн мэдээ

Б.Баянмөнх аймгийнхаа баяр наадамд 8 даван түрүүлж “ЧИМЭГ” нэмлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай боллоо. Барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой 256 бөх барилдсанаас Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх 8 даван түрүүлж, “ЧИМЭГ” нэмлээ. Харин Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож 7 даван үзүүрлэж, шинээр аймгийн заан цолны болзол хангав. Мөн их […]