Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

Энэ сарын 28-ны өдөр аймгийн Прокурорын газрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Ховд аймгийн Прокурорын газар нь анх 1932 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш 5 өөр байранд байрлаж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү анх удаагаа шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус байгууллага нь 19 ажилтан, албан хаагчтай бөгөөд орон нутагт томилогдон ажилладаг прокуроруудыг орон […]

Боловсрол, Эрүүл мэнд

НАРАН БАГИЙН 225 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ “ЯСЛИ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР” АШИГЛАЛТАД ОРЛОО

Жаргалант сумын Наран багт 2-5 насны 150 хүүхэд, 1,2-2 насны 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “16-р цэцэрлэг” ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тус бүтээн байгуулалтын ажлыг Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Турлиахт” ХХК хариуцан гүйцэтгэсэн байна. Ийнхүү 225 хүүхдийн багтаамжтай ясли, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор Наран, Рашаант багийн 1200 […]

Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль” болон “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр “Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ыг зохион байгууллаа. Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор Жаргалант сумын төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын 45 албан хаагч төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд […]

Цаг үеийн мэдээ

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ

Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын Холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 17 дахь жилдээ “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа. Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн нийт 240 гаруй сурагч энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцов. Энэ жил Ховд аймгийн […]

Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВ ШИНЭ ХОВД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН II ЧУУЛГАНД ОРОЛЦСОН БНХАУ-ЫН ШУӨЗОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Шинэ Ховд хөрөнгө оруулалт, хөгжлийн 2-р чуулган”-д оролцсон Аньхуй мужийн болон БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Цонж мужийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ли Шүэгээр ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр /2019.11.24/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзлаа. Энэ үеэр 2 улсын аймаг, муж хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. ШУӨЗОрны төлөөлөгчид манай аймагтай ХАА, […]

Бүтээн байгуулалт Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ОРОН НУТАГТ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БОДЛОГООР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

2019 онд Ховд аймгийн ДНБ-ий хэмжээ 390 гаруй тэрбум төгрөг болж өссөн байна. Үүний 41,2%-ийг ХАА салбар, 35,8%-ийг үйлчилгээний салбар, 22,4%-ийг үйлдвэр, барилгын салбар эзлэж байна. Аймгийн хэмжээнд нийт 2790 орчим аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд дунджаар 11,9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна. ЖДҮ-ийн салбарт худалдаа, […]

Бүтээн байгуулалт Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ШИНЭ ХОВД” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН 2-Р ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран “Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган”-ыг өнгөрсөн 2018 оны 12 сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тэгвэл II-р чуулганыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр Ховд хотод зохион байгуулж байна. Тус чуулганд УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, 17 сумын удирдлагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЖДҮ ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Ховд аймаг 2019 оныг “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг дэмжих зорилгоор хуучнаар “Мянган угалзат” зочид буудлын байрыг бүрэн засварлаж, “Шинэ Ховд бизнес инкубатор төв”-ийг байгуулж, албан ёсны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, УРЛАГ СПОРТЫН НААДАМД БУЛГАН СУМЫН АЛБАН ХААГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран зохион байгуулсан “Орон нутгийн удирдлагын болон төрийн байгууллагын албан хаагчдын сургалт, урлаг спортын наадам-2019” арга хэмжээнд 17 сумын 300 гаруй албан хаагч оролцлоо. Урлагийн наадмыг багийн мэндчилгээ, гоцлол үзүүлбэр гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа. Багийн мэндчилгээний төрөлд: 1-р байр – Жаргалант сумын “Ховд хот” баг 2-р байр […]

Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЕРӨНХИЙ МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Монгол хэл, бичгийн чадварын шалгалт 11-р сарын 19-ний өглөө орон нутгийн цагаар 8:00-д Ховд их сургуулийн 207 тоотод эхэлнэ. Шалгалтыг 2 ээлжээр зохион байгуулах ба 20 ба түүнээс дээш оноо авсан иргэд 3 дахь шатны буюу Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад орох эрхтэй болно. Шалгалтад орохдоо: -Иргэний үнэмлэх -Баталгаажилтын хуудсаа дахин шинээр хэвлэн авч ирэх […]