Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ХАЙРЫН БЭЛЭГТЭЙ ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ” БОЛЛОО

Ховд аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харшийн сүлд модны наадам”-ыг өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Энэ удаагийн наадам ГХБЗХГ-ын дугуйлангийн сурагчдын толилуулсан “Хайрын бэлэгтэй харшийн наадам” сэдэвт жүжигчилсэн тоглолтоор эхэллээ. Үүний дараагаар аймгийн шилдэг тэргүүний хүүхдүүдийг шалгаруулах 10 номинацид өрсөлдөн, шилдгээр тодорсон […]

Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

2019 ОНЫ СПОРТЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Спортын аваргууд” хөтөлбөрийн хүрээнд “Мөнгөн арслан-2019” спортын шилдгүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. “Спортын аваргууд” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Ховд аймагт Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн, Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг улс, бүсийн хэмжээний томоохон тэмцээнүүдийг зохион […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ЧУУЛГАНД САЛБАР САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ 150 ГАРУЙ ЗАЛУУ ИНЖЕНЕР ОРОЛЦОЖ БАЙНА

Ховд аймгийн ЗДТГ, Ховд аймгийн НАМЗХ, “Ахуй төсөл” НҮТББ хамтран Ховд аймгийн Засаг даргын ивээл дор “Ховд-Залуу инженерүүдийн чуулган-2019” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүдийн харилцан сайн туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэх, тэдний хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргэх зорилгоор зохион […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ БОЛЛОО

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ-аас 12 сарын 22-ны өдөр 17 сумын үе үеийн тариалан эрхлэгчдийн дунд “Тариаланчид дуулж байна” уралдааныг зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр аймгийн ХДТ-т “Баярын хурал”, “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч. УРАНЧИМЭГ МАНХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Энэ сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ч. Уранчимэг Манхан суманд ажиллах үеэрээ сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Тус сумын Эрүүл мэндийн төв нь 25 эмч, ажилтантай бөгөөд 2019 онд 6916 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, Үндэсний 12, аймгийн 3 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг эмнэлэгт […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

МАНХАН СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

Манхан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ сарын 18-ны өдөр сумын эмэгтэйчүүдийн чуулганаа зохион байгууллаа. Чуулганы үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Уранчимэг оролцож, Төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримталж буй бодлогыг танилцуулж, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо, БЗДХ өвчнөөс сэргийлэх тухай, хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан, эрчүүдийн эрүүл мэнд зэрэг сэдвийн хүрээнд лекц мэдээлэл хүргэсэн юм. […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

БОЭТ-ИЙН АМАРЖИХ ГАЗРЫН ДУЛААН ХАЛААЛТЫГ САЙЖРУУЛЖ, ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УСНЫ ШУГАМЫГ ШИНЭЧЛЭХИЙГ ХОЛБОГДОХ АЛБАНЫХАНД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ц.Ганданповрон нар иргэд, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу БОЭТ-ийн Амаржих газарт ажиллалаа. Иргэд, үйлчлүүлэгчид болон тус газрын ажилчдын зүгээс сүүлийн 4 өдрийн турш халаалт доголдсон, хэрэглээний халуун ус 14 хоногийн өмнө тасарсаны улмаас эх, нярайн тав тух алдагдаж байгаа талаар […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ЭВИЙН ХҮЧ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Улсын төсвийн болон бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар 2014 онд баригдсан “Эвийн хүч” худалдааны төв нь газрын болон өмчлөлийн маргаан, худалдаа эрхлэгчдийн үйлчилгээгээ эхлүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг шалтгааны улмаас үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл зогсонги байсан. Тэгвэл аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус худалдааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар дорвитой шийдвэр гарган аймаг, орон нутгийн […]

Соёл урлаг, спорт Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“БАРУУН БҮСИЙН ЗУУН БУУДАЛТ ДААМЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН” БОЛЛОО

Монголын Даамын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс “Баруун бүсийн зуун буудалт даамын нээлттэй тэмцээн”-ийг энэ сарын 15-ны өдөр аймгийн ГБХЗГ-т зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга, Даамын холбооны салбар зөвлөлийн дарга Б.Дүгэржавын санаачлагаар анх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн 9-өөс 62 хүртэлх насны 64 тамирчин оюун ухаанаа сорин оролцсон байна. […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Сургалтад 17 сумын ЗДТГ-ын болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хүний нөөцийн ажилтан, Жаргалант сумын багуудын Нийгмийн ажилтнууд […]