МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЦААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хууль зүй, Дотоод хэргийн яамны харъяа  Хууль зүйн туслалцааны төв нь 2014 онд байгуулагдан ажиллаж байна. “Төлбөрийн чадваргүй  яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-д заасны дагуу Улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй иргэдэд:   – Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх –Хууль зүйн  зөвлөгөө өгнө / биечлэн, утсаар/ -Хууль сурталчилах үйл ажиллагаанд оролцож байна.           Төлбөрийн чадваргүй яллагдагч гэдэгт:  […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“Мерси кор” ОУБ-аас хандив өглөө

Аймаг, орон нутгийн түвшинд “КОВИД-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлж буй аймгийн Онцгой комисс болон Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт “Мерси кор” ОУБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрөөс халдвар хамгааллын хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ. Үүнд: – 30 ширхэг хамгаалалтын хувцас – 1000 ширхэг амны хаалт – 100 ширхэг […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Жаргалант сумын 8-р цэцэрлэгийн хамт олон хандив өргөлөө

“COVID-19”-ийн халдвараас сэргийлэх уг үйл ажиллагаанд зориулж, төр, хувийн хэвшлийн олон байгууллагууд хандив тусламж үзүүлсээр байна. Өнөөдөр /2020.04.23/ Жаргалант сумын 8-р цэцэрлэгийн хамт олон 700,000 төгрөг хандивлалаа. Хандивыг тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Батчимэг аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай ажлын хэсгийн ахлагч Ч.Уранчимэгт гардуулан өгөв.

Байгал орчин Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“SPACES” төсөл Ховд аймагт албан ёсны оффисоо нээлээ

Өнөөдөр /2020.04.23/ Германы техникийн хамтын ажиллагааны “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төсөл Ховд хотын салбарын оффисоо албан ёсоор нээлээ. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ч.Уранчимэг нар болон “SPACES” төслийн удирдагч Др.Михаэл Трокенбродт, төслийн хамт олон, Тусгай хамгаалалтын захиргааны […]

Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТЫГ 4, 5-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4-р сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор төрийн албаны тусгай шалгалтыг тусгайлсан, хэсэгчилсэн байдлаар үе шаттайгаар, зайлшгүй тохиолдолд ганцаарчилсан байдлаар цахим хэлбэрээр шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах эхний ээлжийн шалгалтыг Ховд аймагт […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дэлхий нийтээр тархсан COVID-19 вирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор, ХӨСҮТ-ийн эмч нарын зөвлөмжийн дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга Ч.Уранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Мягмарсүрэн нар хувийн хэвшлийн 5 эмнэлэгийн дарга нартай “Шаардлагатай үед эмнэлгийн тусламж үзүүлэх тухай” гурвалсан гэрээг байгууллаа. Мөн “Ховд Их Сургууль”, “Хөгжил” политехник коллеж, […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ИЙН ЭМЧ НАР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж, COVID-19 вирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлтгэл, бэлэн байдалтай танилцан заавар зөвлөгөө өгч, чадваржуулах сургалт зохион байгууллаа. Өнөөдөр /2020.04.16/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ХӨСҮТ-ийн эмч нарыг аймгийн Эрүүл мэндийн салбарын асуудал хариуцсан удирдлага, төлөөллүүдийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар урьдчилан бэлтгэсэн […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Чандмань сумын зарим багийн эмч нарт мотоцикль гардуулав

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИХ-ын төлөөлөгч Н.Батцагаан,Т.Баатарзориг нар энэ оны 04-р сарын 13-14-ний өдрүүдэд Чандмань суманд ажиллав. Энэ үеэрээ Чандмань Эрүүл мэндийн төвийн ажил байдалтай танилцаж зарим багийн эмч нарт мотоцикль гардуулав. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар багийн эмч нарыг унаажуулах ажлын хүрээнд тус сумын Талын булаг, Урд гол багийн эмч нарт […]

Байгал орчин Цаг үеийн Цаг үеийн мэдээ

“SPACES” ТӨСЛИЙН БАГИЙНХНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын БОАЖЯам, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран 2019 оны 3-р сараас эхлэн “SPACES” буюу “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийг Ховд аймагт хэрэгжүүлж байна. 2022 он хүртэл хэрэгжих тус төслийн Ховд аймагт ажиллах хөгжлийн зөвлөхүүд, төслийн мэргэжилтнүүдийг өнөөдөр /2020.04.16/ аймгийн […]

Цаг үеийн Цаг үеийн мэдээ

5-Р САРЫГ ДУУСТАЛ “МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ АЯН”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо өнөөдөр дахин нэгээр нэмэгдэж, нийт 17 тохиолдол бүртгэгдээд байна. Ийнхүү өдөр ирэх тусам халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос орон даяар “Маскаа зүүцгээе” аяныг 5-р сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Тэгвэл өнөөдөр аймгийн Онцгой комисс […]