МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хөдөө аж ахуй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ЯПОНЫ ЭЛЧИН САЙД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюки, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нарын тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр /2020.08.24/ тус ажлын хэсгийнхнийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ховд аймагт Япон Улсын […]

Байгал орчин Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ДОТООД АУДИТОРТОЙ БОЛЛОО

“Стандарттай Ховд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран 8 сарын 17-23-ны өдрүүдэд төрийн 9 байгууллагад олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, байгууллагын дотоод аудитор бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. ISO 9001:2015 стандартыг Ховд аймгийн ЗДТГ нэвтрүүлж, 2019 оны 12 сард батламжаа гардан авсан бөгөөд цаашид […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

СУМДЫН ЗДТГ-УУД ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙНЭ

Төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, иргэн, хуулийн этгээдэд нэг цэгээс шуурхай хүргэх зорилгоор 9-р сарын 1-нээс эхлэн Ховд аймгийн 17 сумын ЗДТГ-т “Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас энэ сарын 20, 21-ний өдрүүдэд сумдын Архив, бичиг хэргийн эрхлэгч, эрхзүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж байна. […]

Байгал орчин МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Хичээлийн шинэ жилийн болон 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр гаргасан аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын дагуу өнөөдөр 17 суманд нийтийн эзэмшлийн гудамж талбай, сургууль, цэцэрлэгийн орчны бүсийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна. Жаргалант сумын хэмжээнд тус ажилд төрийн 6 байгууллагын 230 гаруй албан хаагч оролцож, гудамж талбайн хог хаягдал, шарилжийг цэвэрлэн, […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛНЭ

Ховд аймаг нь “Авилга хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлэн 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулж, шат шатны төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Стандарттай Ховд” хөтөлбөр юм. Уг хөтөлбрийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас “Менежмент ба […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ЦЭЦЭГ СУМЫН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ “СӨРӨГ” ГАРЛАА

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй 42 настай иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу “СӨРӨГ” гарсан талаар ЗӨСҮТ-өөс мэдээллээ. Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр Жаргалант, Цэцэг суман дахь хяналт, шалгалтын постыг буулгахаар боллоо. Цаашил байгалийн голомтот, гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ЦЭЦЭГ СУМААС ОРОХ ГАРАХ ЧИГЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА

Энэ сарын 15-ны өдөр Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын шийдвэрээр Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Мөн Жаргалант сумын Бичигтийн постоор зорчих тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг чангатгаж, асуумж судалгааг авч зорчуулж байна. Аймгийн ЗӨСТ-өөс тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ДАХИН ХУРАЛДЛАА

Энэ сарын 11-ний өдөр БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс удаа дараа хуралдаж, тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор БОЭТ-д эмчлүүлж байгаад нас барсан иргэн нь уг өвчний булчирхайн хэлбэрээр өвчилсөн болохыг ЗӨСҮТ-өөс шинжлэн тогтоосон. Өнөөдрийн байдлаар тарваган тахлаар өвчилсөн иргэний […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь 8-р сарын 11-ний өдөр нас барсан байна. Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа юм. Аймгийн Онцгой комиссын 8-р сарын 11-ний өдрийн хурлаар тус иргэний 1 болон 2-р хавьтагч нарыг илрүүлж, 1-р […]