Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГТ “ОРОН НУТГИЙН ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР, ЭНТРЕПРЕНЕРШИП БОЛОВСРОЛ ОЛГОХ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Японы “Хүүхдийг ивээх сан”-гаас Монгол Улсын 5 аймгийн 25 сумын хүүхэд залууст хувь хүний суурь ур чадварууд, энтрепренершип боловсрол олгох замаар тэдний сурлагын амжилтыг ахиулах, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийг хэрэгжүүлж байна. 2019-2023 онд хэрэгжих тус төсөлд 14-25 насны хүүхэд, залуусыг хамруулах юм. […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн мэдээ

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ ОН ДУУСТАЛ СУНГАВ

2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдөр эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Засгийн газрын 2020 […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨГЖИЛД ЖИНТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ ИРСЭН, 70 ЖИЛИЙН ТҮҮХТ ЦАСТ-АЛТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 640 ХҮҮХДИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН БАЙРТАЙ БОЛЛОО

Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуульд жил ирэх тусам элсэн суралцах хүүхдийн тоо өсөн нэмэгдэж, 2020-2021 оны хичээлийн жилд 1650 хүүхэд суралцаж байна. Үүнийг дагаад хүүхэд багачуудад чанартай боловсролыг ая тухтай орчинд эзэмших хэрэгцээ шаардлага тулгараад байсан юм. Сургуулийн багш, ажилтан, үе үеийн сурагчид, эцэг эхчүүдийн олон жилийн турш хүсэн хүлээсэн шинэ хичээлийн байрыг 2019-2020 онд […]

Байгал орчин МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

“БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ”-ЫГ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийг даацад нь тохируулан зөв менежмент, хуваарь сэлгээтэйгээр ашиглах нь салбарын байгууллагууд, малчдын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Мерси Кор ОУБ-аас Онцгой байдлын ерөнхий газар, ХХААЯам зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь -3” төслийн хүрээнд олон талт арга хэмжээг […]

Байгал орчин Бүтээн байгуулалт МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

МЯНГАД СУМЫН ТӨВИЙГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМД ХОЛБОЛОО

Өнөөдөр Мянгад сумын төвийг Мянганы Босоо тэнхлэгийн авто замтай холбох 800 метр цементэн хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авлаа. Тус бүтээн байгуулалтыг Улсын болон орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Оффрөүд таван богд” ХХК гүйцэтгэжээ. Авто замын ажлыг зураг төсөв, холбогдох чанар стандартынх нь шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг аймгийн ЗДТГ-аар ахлуулсан мэргэжлийн байгууллагын […]

Боловсрол, Эрүүл мэнд МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг Ховд аймагт 11 сарын 4-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зохион байгуулахаар товлосон. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ТАСЗ-өөс ерөнхий шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд зориулан интернетийн сүлжээтэй компьютер, скайнерийг аймгийн ЗДТГ-ын үүдний танхимд байршуулсан. Одоогоор аймгийн хэмжээнд тус шалгалтад 353 хүн оролцохоор бүртгүүлээд байна. Цахим бүртгэл 10 сарын 14-нд дуусах бөгөөд шалгатад орох […]

Бүтээн байгуулалт МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН 15 СУМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМД ХОЛБОГДОНО

Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Зам тээврийн хөгжлийн сайд, Дарви сумын уугуул Л. Халтар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамтаар Ховд аймагт ажиллалаа. Тэрээр энэ үеэрээ 2020-2024 онд: – ЦЭЦЭГ, ЧАНДМАНЬ, ДӨРГӨН, ХОВД, ЭРДЭНЭБҮРЭН хатуу хучилттай авто замтай болгох, – УВС-ХОВД аймгийг 163 км хатуу хучилттай авто замаар холбох ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ыг 11 сард зохион байгуулахаар товлосон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгуудын ТАСЗөвлөлтэй цахим хурал хийж, шалгалтыг зохион байгуулахад анхаарах зарим асуудлуудын талаар танилцуулж, холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө. Ерөнхий шалгалтын бүртгэлийг 9 сарын 14-нөөс 10 сарын 14-ний өдрийн 14:00 цаг хүртэл явуулахаар тогтоосон. 2020 оны 1-р сард бүртгүүлсэн иргэд дахин […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

ХОТ, СУУРИН ГАЗРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖИЛ 93%-ТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өнөөдөр аймгийн ЗДТГ-аас “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөний эхэнд хот, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр “Ховд”, “Бадамлах дөл” дулааны станц, “Ховд цахилгаан түгээх сүлжээ”, “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу мэргэжлийн байгууллагууд бэлтгэлийг эртнээс хангаж ажилласан байна. Энэ сарын […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН 9 БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын санаачлагаар 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд “Стандарттай Ховд” хөтөлбөрийг боловсруулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн 9 байгууллага олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, байгал орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлж, энэ сарын 28-ны өдөр “Гэрчилгээ”-гээ […]