МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Б.Дүгэржавыг аймгийн Засаг даргаар дахин томилуулах асуудлыг Монгол Улсын ерөнхий сайдад өргөн мэдүүлэх тогтоолыг баталлаа

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн нэг чухал асуудал бол аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх явдал юм. МАН-ын бүлгээс Мянгад сумаас сонгогдсон төлөөлөгч Батсуурийн Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, танилцуулав. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын бүлгээс дэгийн дагуу нэг цагийн завсарлага авч, хуралдаан дахин үргэлжиллээ. АН-ын бүлгээс аймгийн Засаг даргад хэн нэгэн төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй. […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг бол Тэргүүлэгчдийг сонгох явдал юм. Хурлаар тэргүүлэгчдийг 9:2 буюу 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо. Тодруулбал, МАН-ын бүлгээс Г.Пүрэвганди, М.Ганзориг, Б.Амаржаргал, Ж.Батсайхан, Т.Баярсайхан, Л.Бадамхорлоо, Г.Цэдэнбал, Т.Бергенбай, Д.Эрдэнэцэцэг нарыг харин АН-ын бүлгээс Л.Энхбаяр, Б.Бадарч […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Хууль, эрх зүй Цаг үеийн мэдээ

Анхдугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. МАН-ын бүлгээс Жаргалант сумын Тахилт багаас сонгогдсон төлөөлөгч Г.Пүрэвгандийг аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлж танилцууллаа. Харин АН-ын бүлгээс хэлэлцэх асуудалтай […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ

2020 оны “Аймаг, нийслэл сум, дүүргийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгууль”-иар иргэдийн олонхийн саналыг авч аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгдийн анхдугаар хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аймгийн сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуулийн дүн, тайлан мэдээллийг танилцууллаа. Үүний дараагаар шинээр томилогдож буй төлөөлөгчдөд “Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг”-ийг гардуулан өгч, төлөөлөгчийн эрхийг нь баталгаажууллаа. Анхдугаар хуралдаанаар: […]