Элгэн нутгийн минь итгэл, сэтгэл нэгт ахан дүүс ээ, Эх орныхоо дөрвөн зүг найман зовхис, өргөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа Ховд нутгийн минь эрхэм хүндэт иргэд ээ! Та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилье. “COVID-19” цар тахлын халдварын улмаас […]
Month: December 2020
21 АЙМГИЙГ ХАЛДВАРГҮЙ БҮС БОЛГОЛОО
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 12 дугаар сарын 30-ны лхагва гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: Мэргэжлийн байгууллагууд коронавируст халдварын салбар дундын 18 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийж, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахал хүн амын дунд тархах эрсдэл “өндөр” гэж үнэлжээ. Иймд хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр гамшгаас хамгаалах […]
БАРУУН БҮСИЙН ТӨВ-ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ЭНЭ ОНД 61 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ
Баруун бүсийн төв-Ховд аймгийн аймгийн Онцгой байдлын газар нь Булган, Зэрэг, Манхан, Мөст, Жаргалант сумын анги, салбар нэгжийн бүрэлдэхүүнтэй, нийт 200 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагын хамт олон өнөөдөр 2020 оны ажлаа дүгнэн, тайлангийн хурал хийж, шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Ховд аймгийн хэмжээнд 2020 онд усны осол, хүчтэй шороон шуурга, эрэн хайх […]
АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛСАН ВИДЕО ШТОРКНЫ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар хамтран Монгол улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн байгууллагууд, Ховд Их Сургууль, Жаргалант сумын ЕБС-иудын багш, ажилтнуудын дунд авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх богино хэмжээний видео […]
БНХАУ-ЫН ШУӨЗО-ТОЙ “ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ЦАХИМ ХУРАЛ “ ХИЙЛЭЭ
Өнөөдөр БНХАУ-ын ШУӨЗО-ны Худалдааны газраас Монгол Улсын Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цахим хурал зохион байгууллаа. Хурлаар талууд ХАА-н бүтээгдэхүүн, мешин механизм, эрчим, хүч, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм. Цахим хурлын үеэр Ховд аймгийн удирдлага, холбогдох албаныхан аймагтаа хэрэгжүүлж […]