МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комисст амны хаалт хандивлав

“COVID-19” цар тахлын дотоодын халдвар өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хэдийгээр Ховд аймагт уг халдвар бүртгэгдээгүй ч аймгийн Онцгой комисс төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу үүргээ гүйцэтгэж байна. Өнөөдөр /2020.12.27/ НАМЗХ-ноос 2000 ширхэг амны хаалт хандивлаж, аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржавд хүлээлгэн өглөө. Мөн “Алтайн зам” ХК-ийн төслийн удирдагч С.Баярсайхан компанийн […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг баталлаа

Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдааны хүрээнд “Аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, 2021 оны төлөвлөгөөний төслийн тухай” асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 онд нийт 58319 га газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, нөхөн сэргээх, орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулжээ. Тэгвэл 2021 онд гэр […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Ховд аймаг 2021 оны төсвөө баталлаа

Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаанаар 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2021 оны төсвийн төслийн тухай Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл, 2021 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар Төрийн Аудитын газраас өгөх саналын тухай Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатарын илтгэлийг тус тус сонсон […]

Цаг үеийн

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” 2020 оны 11 дүгээр сарын 25-нд эхэлсэн. Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав “ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор зохион байгуулж буй аянд нэгдэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Та бүхнийг тус аянд нэгдэж, хүчирхийллийг цэглэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан эхэллээ

Өнөөдөр /2020.12.03/ аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан эхэллээ. “COVID-19” цар тахлын халдварын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр халдвар бүртгэгдээгүй аймгууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл хүн хоорондын зай барих дэглэмийн дагуу хуралдааны танхимд 15, цахимаар 22 төлөөлөгч оролцож энэ удаагийн хуралдаан 90,98 хувийн […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ХОВДЧУУД 3 ИХЭР ИРГЭНЭЭ 3 ӨРӨӨ БАЙРААР МЯЛААЛАА

Энэ оны 5-р сарын 14-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, Э.Содномбаяр нарын гэр бүл 3 ихэр хүүтэй болсон таатай үйл явдал тохиолдсон. Ийнхүү 3 ихэр хүү мэндэлсэн нь эх орны хөгжлийн үндэс эрдэнэт хүмүүн өсөхийн бэлгэдэл гэж Ховд нутгийн зон олон ихэд бэлэгшээж байсан юм. Ихэр хөвгүүд болох Б.Бэлэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Төвшинсайхан […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ АЙМАГ ХООРОНД ИРГЭДЭЭС “ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУМЖ” АВЧ ЗОРЧУУЛНА

Өнөөдөр Засгийн газраас аймгуудын удирдлага, холбогдох албаныхантай цахим хурал хийлээ. Хурлаар ковид-19 вирусын тархалт голомтлон гарсан аймгуудаас бусад аймаг хооронд зорчих зайлшгүй шаардлагатай иргэдээс “Эрүүл мэндийн асуумж” авч зорчуулах чиглэлийг өглөө. Мөн цаашид халдвар гараагүй аймгууд дотооддоо буюу сумдадаа хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулж ажиллах боломжтой болохыг хурлын үеэр онцоллоо. Үүнээс гадна Улаанбаатар […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн Цаг үеийн мэдээ

E-Mongolia веб портал болон гар утасны апп ашиглан төрийн үйлчилгээгээ цахимаар аваарай

Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед иргэд та бүхэн гэрээсээ гаралгүй E-Mongolia веб портал болон гар утасны апп ашиглан төрийн үйлчилгээгээ цахимаар аваарай. Веб портал www.e-mongolia.mn Мобайл апп татах линк: iOS App: https://apple.co/36G1ZDR Android App: https://bit.ly/2Sj3nUk