Төрийн албаны зөвлөлийн албан ёсны www.csc.gov.mn сайтаар цахимаар явагдаж буй “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ын бүртгэл дуусахад 6 хоногийн хугацаа үлдлээ. Одоогоор аймгийн хэмжээнд 181 шалгалтад оролцохоор бүртгүүлээд байна. Цахим бүртгэл 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагт хүнээс үл шалтгаалж, автоматаар шууд хаагдана. Иймд шалгатад орох хүсэлтэй иргэд та бүхэн заасан хугацаанд амжиж […]
Month: February 2021
АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор хэрэгжүүлдэг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн магистрын сургалтын мэдээллийг хүргүүлж байна. Уг хөтөлбөрт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулдаг бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт цахим өргөдөл гаргах хугацаа 2021 оны 2 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ныг хүртэл […]
Шилдэг тэргүүний байгууллагуудын шагналыг гардуулав
Монгол улсын Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сум, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ахиц дэвшил гарган 2020 оны ажлаараа тэргүүлсэн албан байгууллагууд өнөөдөр /2021.02.10/ хүндтэй шагналаа гардан авлаа. Учран золгож буй Цагаагчин Үхэр жилийн сар шинийн босгон дээр Б.Алтанбадралт даргатай Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын […]
Цагаагчин үхэр жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин-1, Улсын аварга малчин-9, Улсын аварга тариаланч 3 төрлөө
Учран золгож буй Цагаагчин үхэр жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин-1, Улсын аварга малчин-9, Улсын аварга тариаланч 3 төрлөө. “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-аар: 1. Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар: 1. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Доржийн Анхбаяр 2. Ховд аймгийн Мянгад […]
“ШИНЭ ХОВД БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ОНӨААТҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн шинээр байгуулагдаж буй “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага: 1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд […]
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН СОЁЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Өнөөдөр Хэлний бодлогын Ховд аймгийн салбар зөвлөлөөс Төрийн албаны салбар зөвлөл, БСУГ хамтарсан хурал зохион байгууллаа. Хурлаар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, ажиллах журмыг өөрчлөн батлах, 2021 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр: Төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг, чадварын түвшин тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах, Монгол хэлний тухай хууль, Монгол […]
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД 18 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд зориулан Ховд аймгийн ТАСЗ-өөс интернетийн сүлжээтэй компьютер, скайнерийг аймгийн ЗДТГ-ын үүдний танхимд байршууллаа. Цахим бүртгэл 2-р сарын 25-нд дуусах бөгөөд шалгатад орох хүсэлтэй иргэд та бүхнийг хугацаандаа амжиж бүртгүүлэхийг ТАСЗ-өөс анхааруулж байна.
ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ КОНТЕНТИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА
Жендэрийн Үндэсний хорооноос “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяныг төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2020 оны 11-р сарын 10-наас 2021 оны 2-р сарын 1-ний өдрийн хооронд орон даяар өрнүүлсэн. Иргэд, олон нийтийн жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой тус аяны хүрээнд Ховд аймгийн Жендэрийн салбар хорооноос олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ […]
Улаанбаатар хотоос орон нутаг руу ирэх иргэдийн анхааралд:
Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 651 дүгээр албан бичгийн дагуу орон нутгийн иргэдийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна. Иймд: Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабд бүртгүүлсэн тухайн аймгийн харьяат иргэд 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав захын урд 133 дугаар сургууль дээр […]
Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ард иргэддээ “ИЛГЭЭЛТ” бичиг уламжиллаа
Ард иргэд, нутгийн зон олондоо хүргэх “ИЛГЭЭЛТ” Дэлхий нийтийг цочроосон “COVID-19” цар тахлын дотоодын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж Нийслэл Улаанбаатар хотод голомтлон гарсаар байна. Нөхцөл байдал хүндхэн байгаа ч Ховд аймаг орон нутгийнхаа 3 цэгт байнгын хяналтын цэг ажиллуулж, аймаг, сумруу нэвтэрч буй иргэн бүрийг шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Үүний үр дүнд голомтоос зөөвөрлөгдсөн халдварын […]