Цаг үеийн мэдээ

Аймгийн хэмжээнд 500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын 3 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдын ойрын хавьтал болох нийт 57 иргэнийг олж тогтоон тусгаарлаад байна. Энэ орой /2021.03.30/ 20:00 цагийн орчимд эхний ээлжийн 28 хүний PCR шинжилгээний хариу гарна гэж Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б.Одхүү ярьлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2 захирамж, […]

Цаг үеийн мэдээ

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын нэг тохиолдол батлагдлаа

Жаргалант сумын иргэн С овогтой О нь өнөөдөр /2021.03.29/ БОЭТ-д халуурсан ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. PCR-ийн шинжилгээ авахад эерэг гарч Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын нэг тохиолдол батлагдлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргалаа. Үүнд: -03 дугаар сарын 29-ний 22:00 цагаас эхлэн аймаг, сум […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн удирдлагууд сумдад ажиллана

Хаваржилт, цаг үеийн ажил байдалтай газар дээр нь танилцах, сумдын засаг захиргааны байгууллагуудын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох, 2020-2021 онд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах зорилгоор аймгийн удирдлагуудаар ахлуулсан ажлын 4 хэсэг маргаашнаас эхлэн […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

Ихэр ботго гаргасан ингэн тэмээг “МӨНГӨН БУЙЛ”-аар буйлладаг уламжлалтай

Ингэ ихэрлэх нь энх цагийн эхлэл, сайн сайхны билэг eрөөлтэй гэдэг. Сүүлийн жилүүдэд Ховд нутагт жил дараалан ингэ ихэрлэж, малч эзэн, нутаг хошуу, зон олноо баярлуулж байна. Өнгөрсөн 2020 онд Чандмань сумын Жаргалант багийн малчин Д.Мягмарын хотонд ингэ ихэрлэж байсан бол энэ жил Манхан суманд ингэ ихэрлэлээ. Тодруулбал, 03 дугаар сарын 24-нд Манхан сумын Баянгол […]

Цаг үеийн мэдээ

Б.Отгонпүрэвийн гэр бүлд 3 өрөө байрны “БАТЛАМЖ” гардуулав

Өнгөрсөн онд Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүлд 3 ихэр хүү мэндэлж 3 өрөө байраар мялаасан. Тэгвэл Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт энэ сайн өдөр /2021.02.17/ Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл 3 ихрээр бүл нэмсэн билээ. Өнөөдөр /2021.03.28/ аймгийн ИТХ-ын дарга […]

Цаг үеийн мэдээ

Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд ихэр ботго мэндэлжээ

Өчигдөр /2021.03.24/-нд Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд ихэр ботго мэндэлжээ. Тодруулбал, малчин Н.Нямдаваа гуайн тэмээн сүргээс 4 настай хүрэн зүсмийн ингэ нь анхны төрөлтөөрөө ихэр ботго төрүүлж малч эзэн, нутаг хошуугаа баярлуулаад байна. Н.Нямдаваа гуай өдгөө 59 настай, сүүлийн 21 жил мал маллаж яваа, 2000 оноос хойш тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, маллахад түлхүү […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Энэ оны 03 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд: -2020 оны хяналт-шинжилгээ үнэлгээний тайланг хэлэлцэж тайланг Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (http://new.unelgee.gov.mn/) –д байршуулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхээр, -“Стандарттай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлийн гишүүдийн саналын тусган баталж […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комиссын гишүүд 100 хувийн ирцтэй хуралдлаа

Аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр /2021.03.24/ 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар нийт 8 асуудлыг хэлэлцэн санал солилцож шийдвэр гаргав. Тухайлбал, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл, Улаанбаатар хот, бусад аймгаас Жаргалант суманд ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдийн мэдээлэл, тэдэнд “CLIX GPS” аппликейшн ашиглан тавьж буй хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар /2021.03.24/ 233 […]

Цаг үеийн мэдээ

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав

Монгол Улсын Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 100 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн түүхт ойг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, дэд хурандаа […]