Цаг үеийн мэдээ

Нийгмийн хамгааллын чиглэлээр 5 дэд хөтөлбөр шинээр боловсруулж хэрэгжүүлнэ

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр 5 дэд хөтөлбөр шинээр боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгагдсан. Тухайлбал, “Монгол гэр бүл”, “Залуучуудын хөгжил”, “Ахмадаа ачлая” зэрэг хөдөлмөр эрхлэлтийн зарим дэд хөтөлбөр, төслүүдийг нэрлэж болно. Эдгээр төсөл, хөтөлбөрт ямар асуудал тусгах талаар салбар байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн багш […]

Хууль, эрх зүй

Аймгийн Жендэрийн салбар хороо хуралдав

Өчигдөр /2021.02.22/ аймгийн Жендэрийн салбар хороо хуралдлаа. Хурлаар Салбар хорооны шинэчилсэн бүрэлдэхүүн баталсан тухай аймгийн Засаг даргын захирамж танилцуулав. Мөн “Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөр /2016-2020 он/-т хийсэн оролцооны хяналт-үнэлгээний танилцуулга, Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр олон нийтийн хэвлэл мэдээллийн харилцааг сайжруулах талаар хийсэн арга хэмжээний танилцуулга, Жендэрийн үндэсний хорооноос гаргасан орон […]

Боловсрол, Эрүүл мэнд

иргэдийг дархлаажуулалтад хамруулахад аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн нийт 22 байгууллагыг дайчилж байнгын 22, явуулын 22 цэгт 245 эмч эмнэлгийн ажилтнууд ажиллана

Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний А/99 захирамжаар “КОВИД-19”-ын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.02.23/ хуралдлаа. Хурлаар эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тооцоо судалгаа, хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, ажлын […]

Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комиссын хурал боллоо

Аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр /2021.02.26/ 85 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар цаг үеийн асуудалтай холбоотой 8 асуудал хэлэлцэж холбогдох хуулийн болон онцгой комиссын гишүүдийн саналыг үндэслэн 19 заалт бүхий шийдвэрийг гаргасан юм. 2021 оны 03 дугаар сарын 01 буюу ирэх 7 хоногийн Даваа гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэхтэй холбоотой асуудлыг хурлын эхэнд хэлэлцэв. […]

Боловсрол, Эрүүл мэнд

Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилнэ

Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 1975 онд анх ашиглалтад орсон түүнээс хойш 2003, 2007, 2013 онд тус тус засварласан байна. Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан учраас барилгыг нь шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Тиймээс энэ ажлыг Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 700,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийхээр аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга […]

Боловсрол, Эрүүл мэнд

Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг хүлээн авч уулзав

2021 оны 03 дугаар сарын 01 буюу ирэх 7 хоногийн Даваа гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.02.26/ аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, салбарын яамнаас өгсөн чиглэл, журмыг […]

Соёл урлаг, спорт

“СПОРТЫН АВАРГУУД” хөтөлбөрийг улам боловсронгуй болгон хэрэгжүүлнэ

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт салбар салбарт хэд хэдэн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал, спортын салбарт “СПОРТЫН АВАРГУУД” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан тус хөтөлбөрийг боловсруулах, ард иргэдийг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, багш, дасгалжуулагч, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжих, тэдний амжилтыг улс, тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх ямар боломж байгаа […]