Цаг үеийн мэдээ

“Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 29 боллоо

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан /2021.04.01.10:30 цаг/ аймгийн Онцгой комиссын гишүүд хуралдлаа. Хурлаар: -“Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдлын мэдээлэл, -Ховд аймагт бүртгэгдсэн халдварын тохиолдол, өвчтөнүүдийн биеийн байдал, эмчилгээний үр дүн, -“Ковид-19”-ийн халдварын “УЛБАР ШАР” түвшинд шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, -Жаргалант суманд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, -ЗӨСТ-өөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. […]