Боловсрол, Эрүүл мэнд

“Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын нийт 5463 хүн тун вакцин татан авч ирлээ. Энэ удаад Эрүүл мэндийн байгууллага, Цагдаа, Онцгой Мэргэжлийн хяналтын газар зэрэг зорилтод байгууллагын алба хаагчдыг дархлаажуулахаар бэлтгэл хангажээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд хуваарийн дагуу харьяа байгууллагын алба хаагчдыг вакцинжуулж байна. […]

Цаг үеийн мэдээ

БОЭТ-ийн вируслогийн салбар лаборатори 24 цагийн хугацаанд 875 сорьцод PCR шинжилгээ хийжээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 06-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 875 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж 91 болсон байна. Тодруулбал, Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс […]

Боловсрол, Эрүүл мэнд

“Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа-2021” явагдана

Улсын хэмжээнд “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа-2021” явагдах гэж байна. Эрхэм төрийн албан хаагч та нэвтрэх нэр, нууц кодоо ашиглан хаа байгаа газраасаа цахимаар судалгаандаа хамрагдана уу. Судалгаа 2021 оны 4 дүгээр сарын 5-аас 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлсноор Монгол хэлний тухай […]