Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

АДУУЧИН ААВЫНХАА ЭРДМИЙГ ӨВЛӨСӨН Ж.БАТ-ЭРДЭНЭ “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Адуучин, аймгийн алдарт уяач н.Жалцав агсныг Зэрэг сум, Алтан тээл нутгийнхан төдийгүй Ховд аймгийн зарим ахмад уяачид андахгүй сайн мэдэх бизээ. Адуу маллах арга туршлага, уясан хурдаараа нэгэн үед сум, аймагтаа нэртэй явсан тэрээр хэдийгээр бурхны оронд одсон ч түүний хүү Бат-эрдэнэ уяачийн эрдэм, үйл хэргийг нь өвлөн, үргэлжлүүлсээр явна. Хүүхэд байхдаа хурдан хүлэг морьдыг […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

ЗЭРЭГ СУМЫН ЭХЭН БАГИЙН УЯАЧ Д.ГАНБОЛД “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Сум, аймаг, бүсийн баяр наадамд ажнай хурдан хүлэг морьдоо уяж уралдуулан олон удаа түрүү, айраг авсан амжилтаа үнэлүүлж Ховд аймгийн Зэрэг сумаас хоёр уяач “Аймгийн алдарт уяач” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Эхэн багийн уяач Д.Ганболд юм. Аав нь уяач хүн байсан учир аавынхаа хурдан морины хусуурыг өвлөн авч,  хөлстэй байлгая хэмээн 1998 оноос эхлэн […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

ЗЭРЭГ СУМЫН ГҮВЭЭ БАГИЙН МАЛЧИН Г.БАТСАЙХАНЫ ГЭР БҮЛ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Сар шинийн босгон дээр Ховд аймгаас 77 малчин “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Гүвээ багийн малчин Г.Батсайханы гэр бүл юм. Малчин Г.Батсайхан, С.Энхцэцэг нарын хүндтэй шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ. Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа эхлэн аав ээжээ дагаж мал маллаж эхэлсэн […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

ЗЭРЭГ СУМЫН ГҮВЭЭ БАГИЙН МАЛЧИН Н.АЛТАНХУЯГ “АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Ховд аймгийн 8000 гаруй малчин өрхөөс 10 сумын 11 малчин мал маллах арга туршлага, амжилт ололтоо аймагтаа дахин үнэлүүлж “ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Гүвээ багийн малчин Норовын Алтанхуягийн гэр бүл юм. Эднийх 2005 онд “Аймгийн аварга малчин” болж байжээ. Тэгвэл 17 жилийн дараа амжилтаа ахиулж ийнхүү “ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” болж байна. Аймгийн хошой аварга малчин […]