Цаг үеийн мэдээ

“ИРЭЭДҮЙГ ӨНӨӨДӨР” арга хэмжээг АХНЗ-өөс зохион байгууллаа

  Ховд аймгийн 90 мянга гаруй хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг. Хүүхэд залуучуудад тулгамдаж буй асуудлаар насанд хүрэгчидтэй харилцан ярилцах, хамтран ажиллах, мэдээлэл олж авах, асуудлыг шийдвэрлэх зорилготой “ИРЭЭДҮЙГ ӨНӨӨДӨР” арга хэмжээг АХНЗ-өөс зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон албаны төлөөлөл, Жаргалант сумын ЕБС-ийн захирлууд, ЕБС-ийн сурагчдын төлөөлөл 200 гаруй […]

Цаг үеийн мэдээ

ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ-2022” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Монгол Улсын зэвсэгт хүчин Даян дэлхийд энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит 2022 оны аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” тэмцээн өнөөдөр /2022.05.30/ эхэллээ.Хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил олгож буй Цэрэг-Спортын “Дөл” тэмцээний нээлтэд аймгийн удирдлагууд болон Зэвсэгт […]

Цаг үеийн мэдээ

E-Mongolia системд 21 байгууллагын 66 үйлчилгээг цахимжууллаа

Монгол улсын Засгийн газрын дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд 2019 оноос эхлэн e-mongolia.mn системийг хэрэглэж эхэлснээс хойш улсын хэмжээнд 670 гаруй үйлчилгээг цахимжуулсан байна. Ховд аймаг нь мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологи, цахим мэдээлэл солилцооны нэгдсэн системийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим Ховд” дэд хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлж байна. Энэхүү […]

Бүтээн байгуулалт ОНЦЛОХ АЖЛУУД Цаг үеийн мэдээ

“ХОВД НАР” хөгжил түгээж эхэллээ

Мянгад суманд барьсан 10МВТ-ын Нарны цахилгааны станцын бүтээн байгуулалтын ажлыг 2016 онд эхлүүлсэн. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар барьсан энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, жилд 17-22 сая сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг хангах юм. Мөн ОХУ-аас худалдаж авах […]

Цаг үеийн мэдээ

Төсөв, ОНХС-ийн үйлчилгээг сайжруулах сургалт боллоо

Аймгийн ЗДТГ, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Төсөв, ОНХС-ийн үйлчилгээг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга санхүүгийн албаны дарга, төрийн сангийн төлөөлөгч, ОНХС хариуцсан нягтлан бодогч нар оролцлоо. Сургалтаар “Төрийн ажил үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх, “Аймаг, сум байгууллагын 2021 […]

Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл Ховд аймагт ажиллалаа

  Өнөөдөр аймгийн Засаг дарга Б. Дүгэржав НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др Халид болон Жендэрийн хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др Халид, хөтөлбөрийн мэргэжилтнүүд Ховд аймагт ажилласан ажлын тайлангаа хэлэлцэж, цаашид анхаарах асуудал, хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар ярилцаж, санал солилцсон юм. Ховд аймагт Түр хамгаалах байр […]

Цаг үеийн мэдээ

Швецарийн хөгжлийн агентлагийн төслийн үр дүнг хэлэлцэв

Швецарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга Стефани Бурри, Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л. Золзаяа нар Ховд аймагт ажиллаж байна. Швецарийн хөгжлийн агентлаг Ховд аймагтай хамтран ажиллаж, Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Өнөөдөр /2022.05.16/ аймгийн ЗДТГ-ын дарга Д. Энхболд болон албаны төлөөлөлтэй уулзаж, аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүн, […]

Цаг үеийн мэдээ

Энэ сарын 18-аас эхлэн “ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УС”-аар хангана

Эрчим хүчний яамны сайдын тушаалаар жил бүр Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоож өгдөг. Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаар тушаалаар Ховд аймгийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны […]

Цаг үеийн мэдээ

Цэцэг суманд хичээлийн шинэ байр барина

Аймгийн засаг дарга Б. Дүгэржав Цэцэг суманд ажиллахдаа  /2022.05.06/ ЕБС-иар орж зарим багш нартай уулзлаа. Энэ жил тус сургуулийн 12 дугаар ангийг 38 хүүхэд төгсөж байгаагийн 28 нь ЭЕШ-д орохоор бэлтгэж байна. Харин үлдсэн нь мэргэжилтэй ажилтан болохоор шийджээ. Тэрээр өнөөгийн нийгэмд ямар мэргэжил илүү эрэлттэй байгаа талаар эцэг эхчүүд болон сурагчдад сургалт явуулж зөвлөгөө […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

Шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэнг шалгаруулан шагнав

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эмч эмнэлгийн ажилчдыг дэмжиж урамшуулах замаар чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг сувилагч”, “Шилдэг тусгай мэргэжилтэн”-нүүдийг шалгарууллаа. Шилдгүүдийн шагналыг өнөөдөр /2022.05.09/ аймгийн Засаг дарга Б. Дүгэржав Эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэв. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт […]