Соёл урлаг, спорт

Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга…

Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 17-19-ний өдрүүдэд манай аймагт болно.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын Жүдо бөхийн холбоо, аймгийн Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн нийт 44 багийн 700 орчим тамирчид 2005-2007, 2008-аас дээш гэсэн 2 насны ангилалаар оролцож, 122 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Энэхүү тэмцээнд манай аймгийн 48 тамирчин оролцохоор бэлтгэл, сургуулилтаа базааж байна. Өнөөдөр тамирчдынхаа бэлтгэлтэй танилцлаа. Мөн багш дасгалжуулагчид, эцэг эхчүүдтэй нь уулзан тамирчдынхаа бэлтгэл сургуулилт, витаминжуулалтын асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй баг, тамирчиддаа Ховдчуудынхаа нэрийн өмнөөс спортын өндөр амжилт хүсье.