Цаг үеийн мэдээ

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.БАТБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 3-р сарын 7-10 өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон бусад удирдлагуудтай уулзаж орон нутагт ажиллаж буй зорилго чиглэлийнхээ талаар танилцуулан санал солилцов.

Ажлын хэсэг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, суурь судалгаа, хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийгдэж буй ажил 2019 онд хийгдэж буй ажлуудыг мөрдөгдөж буй хууль тогтоомж, норм дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, аймгийн ГХБХБГ-ын болон сумдын газрын даамлуудыг нэгдсэн удирдлагаар хангах, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 384 дүгээр “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах зэрэгт анхаарах асуудлаар аймаг орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өглөө.

Мөн 2007 онд боловсруулан баталсан аймгийнхаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэх, сүүлийн үед устаж үгүй болж байгаа геодезийн цэг тэмдгийг хамгаалах, аймгийн нутаг дэвсгэр дэх сумдын хилийн цэсийн маргааныг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, иргэд олон нийтийг мэдээ мэдээллээр ханган мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг зөвлөсөн юм.