МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ажлын хэсэг ажиллав.

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Дулааны станцууд, дулааны шугам сүлжээний ашиглалт, горим ажиллагааг тогтоох, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх мэргэжлийн баг ажиллуулах хүсэлтийг Эрчим хүчний яаманд хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяагаар ахлуулсан ажлын хэсэг Ховд дулааны станц ТӨХК дээр 04-р сарын 23-24-ний өдрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Т.Жаргалсайхан, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зохицуулагч Р.Янжмаа нар хүлээн авч уулзан хамтран ажиллав. Ажлын хэсэг Ховд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Ховд дулааны станцын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа шалтгааныг тогтоож, үнэлж дүгнэх, мөн станцын зуух, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах төсөв хөрөнгийг шийдүүлэх талаар холбогдох яам, агентлагуудад санал дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо.