Хөдөө аж ахуй, байгаль экологи

“УС-АМИН ЭРДЭНЭ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хар нуур Ховд голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь Хөтөлбөрийн газар хамтран 3 сарын 12-14-ний өдрүүдэд Ус амин эрдэнэ” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэхүү сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулснаар “Усны тухай хууль”, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилт, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсүүд, усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлэх талаар оролцогч талууд нэгдсэн нэг ойлголттой болох, сумдын газрын даамлуудыг чадавхижуулах зэрэг олон чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцоллоо. Тус сургалт, хэлэлцүүлэгт 17 сумын Засаг дарга нар, байгаль орчны хяналтын Улсын байцаагч, газрын даамлууд болон бусад холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцон, санал солилцож байна.