Соёл урлаг, спорт

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн хүрээнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” өнөөдөр эхэллээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, биеийн тамир, спортыг олон нийтийн хүртээл болгон хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав оролцож тэмцээнд оролцогч баг тамирчдад амжилт хүслээ.

Энэ жилийн тэмцээн аймгийн Засаг даргын нэрэмжит “МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ” шалгаруулах, Монгол улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байгаа бөгөөд тэмцээнд нийтдээ 15 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчид оролцон Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Буудлага, Шатар, Ширээний теннис, Шагайн харваа, Олс таталт зэрэг спортын 10 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд энэ сарын 15 нд тодорно.