Бүтээн байгуулалт

БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Аймгийн ИТХ, ЗДТГ, ГХБХБГ-тай хамтран “Барилгын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн”-өө зохион байгууллаа. Сургалт зөвлөгөөнд Барилгын салбарынхнаас гадна бусад холбогдох мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцож байна.

Манай аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй тэрбум төгрөгийн 60 гаруй төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэхээс энэ онд 56.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор баталсан. Дээрх 60 гаруй төсөл, арга хэмжээний 40 гаруй хувь нь шинэ хөрөнгө оруулалт, 20 орчим нь шилжих хөрөнгө оруулалт буюу өнгөрсөн жилийн ажлын үргэлжлэл юм. Тэгвэл орон нутгийн хөрөнгө оруулалтаар 4.7 тэрбум төгрөгийн 80 гаруй төсөл арга хэмжээ төлөвлөгдсөнөөс 39 төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын эрхийг сум, байгууллагуудад шилжүүлээд байна. Тиймээс энэхүү хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, цаашид анхаарах асуудлуудаа энэ удаагийн зөвлөгөөнөөр ярилцлаа.

Сургалт, зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилд тавих хяналтаа сайжруулан бодит үр дүнд хүргэн ажиллахаар төлөвлөж байна.