Цаг үеийн мэдээ

Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдэж нийт 372 боллоо. 

2021 оны 06 дугаар сарын 14-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 575 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдэж нийт 372 болсон байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 6 иргэнээс, батлагдсан тохиолдын ойрын хавьтал буюу Манхан суманд өвөөгийндөө очсон 2 хүүхдээс, халдвар авсан аав ээжийгээ дагаж тусгаарлах эмнэлэгт орсон 1 хүүхдээс, тандалтын баг Жаргалант сумын Бугат багийн иргэдээс шинжилгээ авахад 1 иргэнээс тус тус халдвар илэрсэн байна. Манхан сум болон Жаргалант сумын Бугат багийн халдвартай иргэдийн ойрын хавьтлыг бүрэн олж тогтоохоор мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.15/ байдлаар 79 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-5 бусад нь хөнгөн байна. Халдвартай 10 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ. Батлагдсан нийт тохиолдлын 286 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн /2021.06.15-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 460, тусгаарлан ажиглах байранд 249, гэрийн тусгаарлалтад-214, гэрийн ажиглалтад-643 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”