Боловсрол, Эрүүл мэнд

ХОВД АЙМАГ ЭЕШ-ЫН 10 ХИЧЭЭЛ ТУС БҮРЭЭР 780-ААС ДЭЭШ ОНОО АВЧ ТЭРГҮҮЛСЭН СУРАГЧДАД 1.000.000₮ УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Энэ сарын 21-ний өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар ЭЕШ өгөх сурагчидтай цахим уулзалт хийлээ. Уулзалтад  ерөнхий боловсролын 25 сургуулийн захирал, сургалтын менежер, 12 дугаар анги удирдсан болон ЭЕШ-д сурагчдыг бэлтгэж байгаа багш нар гээд нийт 925 оролцогч 150 цэгээс оролцлоо.

Энэ үеэр “Чанартай боловсрол-Шинэ Ховд ирээдүй” аяны явц, цаашид багш, сурагчдыг дэмжих, урамшуулах  болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж “ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН-ШИНЭ ХОВДЫН ИРЭЭДҮЙ” оюутан, сурагчдад тэтгэлэг олгох журам танилцуулан ЭЕШ-д оролцох нийт сурагчдад амжилт хүслээ.

“ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН-ШИНЭ ХОВДЫН ИРЭЭДҮЙ” ОЮУТАН БОЛОН СУРАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ:
✅ ЭЕШ-ын 10 хичээл тус бүрээр 780-аас дээш оноо авч тэргүүлсэн сурагчдад 1.000.000₮
✅ 780 онооноос дээш оноо авсан бүх сурагчдад 500.000₮
✅ 750 онооноос дээш оноо авсан бүх сурагчдад 300.000₮-ийн  урамшуулал олгоно.
Ховд аймгийн хэмжээнд эрэлт хэрэгцээтэй байгаа математик, физик, химийн багш, Эмч, инженер, малын эмч мэргэжлээр ХоИС, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС-д элсэн суралцаж байгаа
            ✅ ЭЕШ-д 750-аас дээш оноо авсан
            ✅Хоёр, гурав, дөрөвдүгээр ангийн оюутан
            ✅УЛИРАЛ БҮР 3,2-оос доошгүй голч оноотой суралцсан
            ✅Тодорхой сэдвийн хүрээнд Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцсон
            ✅Урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээнд манлайлсан оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой гэрээний үндсэн дээр аймаг хариуцах юм.