Цаг үеийн мэдээ

МӨСТ СУМ, ЖАРГАЛАНТ СУМЫН ЦАМБАГАРАВ БАГ, АЛАГТОЛГОЙ БАГТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДЛУУДЫН ГОЛОМТ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

2021 оны 06 дугаар сарын 22-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 23-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 516 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 27-оор нэмэгдэж нийт 550 болсон байна. Үүнээс Улаанбаатар хотод оршин суух хаягтай 3 иргэнийг өөрсдийнх нь хүсэлтээр буцаасан байна.
Тодруулбал, Цэцэг суманд 7 иргэнээс, Булган суманд 1 иргэнээс, Мөст суманд 1 иргэнээс халдвар илэрсэн байна. Жаргалант сумын 18 иргэн буюу
-БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т хүүхдээ сахиж байсан 1 иргэнээс,
-Магсаржав баг “БОГОЧИЙН 208″-ийн Б байранд оршин суух 2 иргэнээс,
-Жаргалан багт байрлах  “ХАТАН ТҮНГЭЛ” 24 айлын орон сууцанд оршин суух 1 иргэн, 80 айлын орон сууцанд оршин суух 3 иргэнээс, “ГҮН ЧАНДМАНЬ” 12 айлын орон сууцанд оршин суух 2 иргэнээс,
-Цамбагарав багт оршин суух 5 иргэнээс /үүний 2 нь нэг гэр бүл/
-Бугат багт оршин суух 1 иргэнээс,
-Буянт баг УСАН БАССЕЙН-38 айлын орон сууцанд оршин суух 2 иргэнээс,
-Баатархайрхан багт оршин суух 1 иргэнээс тус тус илэрсэн байна.

Эх сурвалжийн мэдээлсэнээр Мөст сум, Жаргалант сумын Цамбагарав баг, Алагтолгой багт бүртгэгдсэн тохиолдлуудын голомт тодорхойгүй, мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна. Бусад нь бүгд ойрын хавьтлаас халдвар илэрчээ.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.23/ байдлаар 119 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-10 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 37 хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр бусад нь хөнгөн байна. Булган суманд 15 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 16 хүн эмнэлгээс гарсан ба батлагдсан нийт тохиолдлын 347 эдгэрсэн байна.
Өнөөдрийн /2021.06.23-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1084, тусгаарлан ажиглах байранд 38, гэрийн тусгаарлалтад-1067, гэрийн ажиглалтад-387 иргэн байна.

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”