Боловсрол, Эрүүл мэнд

ХҮЗҮҮ, НУРУУНЫ ГЭМТЛИЙН 3-Р ШАТЛАЛД ХИЙГДЭХ ХАГАЛГААГ ОРОН НУТАГТ 3 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ

Ховд аймгийн иргэн А. 32 настай эмэгтэй. Авто осолд орсоны улмаас сээр нурууны 12 нугаламын их биеийн бяцарсан хугарал, нугас дарагдсан, баруун дунд чөмөгний дээд 3/1 хэсгийн хөндлөн хугарал гэсэн хавсарсан оноштойгоор Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Гэмтлийн тасагт ирсэн байна. Өвчтөнийг Улаанбаатар хот руу тээвэрлэх боломжгүй учраас ГССҮТ-д дуудлага өгч тус төвийн Хүзүү, нурууны гэмтлийн тасгийн их эмч Б.Баттөгс, туслах эмч Б.Бат-орших, хагалгааны сувилагч н.Пүрэвсүрэн нар орон нутагт ажиллажээ. Дуудлагаар орон нутагт ажилласан эмч нарын баг БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч Д.Цэрэнбадам, гэмтлийн их эмч Н.Бэрхбол, унтуулгын их эмч Б.Анхбаяр, унтуулгын сувилагч Ганчимэг, ахлах сувилагч Л.Сосорбарам сувилагч Н.Ганчимэг, Т.Дина, үйлчлэгч С.Чулуунцэцэг, рентген техникч н.Хүрэлбаатар нартай хамтран тухайн өвчтөнд хагалгааг амжилттай хийжээ. Хагалгааг энэ оны 06 дугаар сарын 24-ний өдөр хийсэн ба хагалгаа 5-6 цаг үргэлжилсэн байна.

Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж эхэлсэн гэж БОЭТ-өөс мэдээллээ.

Хүзүү, нурууны 3-р шатлалд хийгдэх хагалгааг Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн эмч нар ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтлийн тасгийн тасгийн их эмч Б.Баттөгстэй хамтран орон нутагт 3 дахь удаагаа хийж байгаа томоохон мэс засал юм.