Цаг үеийн мэдээ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВЧ ЭДГЭРСЭН ХҮНИЙ ТОО 500 БОЛЛОО

2021 оны 07 дугаар сарын 01-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 651 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 49-ээр нэмэгдэж нийт 937 боллоо.

Тодруулбал, Зэрэг сумаас 5, Манхан сумаас 3, Ховд сумаас 1, Мөст сумаас 3, Дуут сумаас 4, Мөнххайрхан сумаас 1 илэрсэн байна. Харин Жаргалант сумаас 32 иргэнээс халдвар илэрчээ. Тухайлбал,
-Наран багт оршин суух 2 иргэн,
-Баатархайрхан багт оршин суух 4 иргэн,
-Цамбагарав багт оршин суух 6 иргэн,
-Буянт багт оршин суух 5 иргэн,
-Бугат багт оршин суух 2 иргэн,
-Бичигт багт оршин суух 5 иргэн,
-Рашааант багт оршин суух 1 иргэн,
-Тахилт багт оршин суух 3 иргэн,
-Магсаржав багт оршин суух 1 иргэн,
-ЭСБА-80 айлын 2 орон сууцнаас тус бүр 1 иргэн,
-Малчны хороололд оршин суух 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.02/ байдлаар 144 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 23 нь хүүхэд байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-8 бусад нь хөнгөн байна. Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 61 хэвтэн эмчлүүлж байгаагаас 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөст сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 139, Булган суманд 24, Алтай суманд 1, Буянт суманд 5, Мөст суманд 3, Мөнххайрхан суманд 8, Манхан суманд 4, Цэцэг суманд 1 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 500 нь эдгэрсэн байна.
Өнөөдрийн /2021.07.02-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2150, тусгаарлан ажиглах байранд 27, гэрийн тусгаарлалтад-2123, гэрийн ажиглалтад-496 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”