Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.08-07.09/ НИЙТ 53 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРСЭНИЙ 15 НЬ “ХОВД-ЭКО” ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРЭЭС БАТЛАГДЖЭЭ

2021 оны 07 дугаар сарын 08-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 09-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 850 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 53-аар нэмэгдэж нийт 1432 боллоо.

Тодруулбал, Эко цементийн үйлдвэрээс 15, Зэрэг сумаас 12, Манхан сумаас 7, Мөст сумаас 4, Цэцэг сумаас 2, Дуут сумын харьяат Жаргалант суманд оршин суух 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 12 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Магсаржав багт оршин суух 3,
-Жаргалан багт оршин суух 1,
-Бугат багт оршин суух 2,
-Баатархайрхан багт оршин суух 1,
-Цамбагарав багт оршин суух 1,
-Наран багт оршин суух 2,
-Буянт багт оршин суух 1,
-Тахилт багт оршин суух 1 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.09/ байдлаар 187 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 23 нь 0-18 насны хүүхэд байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-10, хүндэвтэр-45 бусад нь хөнгөн байна. “Мөнх цохилохуй” эмнэлэгт 9, сумдын Эрүүл мэндийн төвд 142 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 254, сумдад 34 /нийт 288/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 70 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 790 нь эдгэрлээ.

Өнөөдрийн /2021.07.09-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3244 иргэн гэрийн тусгаарлалтад, гэрийн ажиглалтад-220 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”