Соёл урлаг, спорт Цаг үеийн мэдээ

Идэрчүүдийн Волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт.

Энэ жил баруун бүсийн төв Ховд аймагтаа Улсын аваргын 3 төрлийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “ХОВД-2019” Идэрчүүдийн Волейболын Монгол Улсын аварга баг шалгаруулах тэмцээн юм.

Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 400 орчим тамирчид, багш дасгалжуулагчид оролцсон тус тэмцээнийхээ нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгуулж тамирчиддаа амжилт хүслээ.

Энэ жилийн тэмцээнийг Олон улсын болон Улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 76 медаль хүртэж 41 спортын мастер, 24 дэд мастер, улсын зэрэгтэй тамирчин шүүгч 8000 гаруйг бэлтгэсэн С.Кенесханы нэрэмжит болгон Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Хамгийн олон үзэгч, дэмжигчтэй Волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан хамтран ажиллаж буй Монголын Волейболын холбоо, УИХ-ын гишүүн, УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт тэргүүтэй аймгийн Волейболын холбоо, аймгийн БТСГ-ын нийт хамт олондоо талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.

Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт гаргаж Монгол улсын аварга болохын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Волейболын спорт мандтугай