Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.25-07.26/ 28 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021 оны 07 дугаар сарын 25-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 120 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 28-аар нэмэгдэж нийт 2161 боллоо.

Тодруулбал, сумдаас халдвар илрээгүй. Харин Жаргалант сумаас 28 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Наран багт оршин суух 2,
-Хайрхан багт ошин суух 1,
-Тахилт багт оршин суух 1,
-Магсаржав багт оршин суух 5,
-Бугат багт оршин суух 1,
-Буянт багт оршин суух 3,
-Цамбагарав багт оршин суух 4,
-Жаргалан багт оршин суух 2,
-Алагтолгой багт оршин суух 1,
-Рашаант багт оршин суух 4,
-Улаанбаатар хотоос ирсэн 1,
-Багийн харьяалал нь тодорхойгүй 3 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.26/ байдлаар 147 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 35 нь 0-18 насны хүүхэд, 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-0, хүнд-5, хүндэвтэр-44 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 12 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 175, сумдад 14 нийт /189/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 29 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1890 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.26-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2581 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”