Цаг үеийн Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /08.20-08.21/ 232 ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021 оны 08 дугаар сарын 20-ний 08:00 цагаас 08 дугаар сарын 21-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 461 сорьцод PCR шинжилгээ хийхэд 98 эерэг, 490 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 134 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 232-оор нэмэгдэж нийт 4751 боллоо.

Тодруулбал, Ховд сумаас 2, Булган сумаас 20, Манхан сумаас 7, Чандмань сумаас 12, Дуут сумаас 6, Цэцэг сумаас 3, Дөргөн сумаас 5, Мөнххайрхан сумаас 4, Дарви сумаас 6, Алтай сумаас 7, Үенч сумаас 3, Мянгад сумаас 1, Зэрэг сумаас 1, Мөст сумаас 2, Улаанбаатар хотоос ирсэн 1, Төв аймгаас ирсэн 1, Дархан аймгаас ирсэн 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 148 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал, 
  -Алагтолгой багт оршин суух 10,
  -Цамбагарав багт оршин суух 10,
  -Магсаржав багт оршин суух 14 ,
  -Бугат багт оршин суух 15,
  -Жаргалан багт оршин суух 11,
  -Буянт багт оршин суух 14
  -Бичигт багт оршин суух 15
  -Наран багт оршин суух 17,
  -Баатархайрхан багт оршин суух 12,
  -Тахилт багт оршин суух 8,
  -Хайрхан багт оршин суух 11,
  -Рашаант багт оршин суух 7
-Малчны хорооллоос 1,
-Багийн харьяалал, хаяг нь тодорхойгүй 4 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.21/ байдлаар 307 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 38 нь 0-18 насны хүүхэд, 36 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-8, хүнд-19, хүндэвтэр-137 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 138 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 9 нь хүүхэд, 1 нь жирэмсэн эх байна. Биеийн байдал нь хүнд-2, хүндэвтэр-13 бусад нь хөнгөн байна.
Тэгвэл Жаргалант суманд 1087, сумдад 215 нийт /1302/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 98 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 3123 нь эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт нийт 161 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 103 нь вакцины 2 дахь, 58 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55258 хүн буюу 87 хувь нь 1 дүгээр тунд, 50371 хүн буюу 79,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Өнөөдрийн /2021.08.21-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1751 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”