Цаг үеийн Цаг үеийн мэдээ

ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ СОНСОВ

Өнөөдөр /2021.08.26/ аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Т.Дэлгэрсайхан тэргүүтэй чиг үүрэг бүхий салбар байгууллагын удирдлагууд сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг оролцуулан “ЦАХИМ ХУРАЛ” хийлээ.

Хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, засвар үйлчилгээ, “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг дэглэмийг мөрдөх, ЭМЯ, БШУЯ-ны сайдын хамтарсан тушаалаар баталсан “ТҮР ЖУРАМ”-ыг хэрхэн мөрдөж ажиллах, ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, 09 дүгээр сарын 15-аас халаалт дулаан өгөхтэй холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд бэлтгэлээ хэрхэн хангаж ажиллах талаар мэдээлэл хийж тодорхой үүрэг чиглэл өглөө.

Мөн “Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдал, орон нутгийн эрсдлийн үнэлгээг танилцуулж, тулгамдсан асуудлын талаар орон нутгийн удирдлагуудын саналыг сонсов.

Өнөөдрийн байдлаар халдварын эрсдлийн үнэлгээгээр Эрдэнэбүрэн сум “УЛБАР ШАР” түвшинд бусад сум “УЛААН” түвшинд байна.
Юутай  ч маргааш /2021.08.27/ аймгийн Онцгой комисс хуралдаж чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, мэдээллийг сонсон орон нутагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар зохих шийдвэр гаргахаар төлөвлөж байна. Ингэхдээ салбарын яамнаас гаргасан “ТҮР ЖУРАМ” орон нутгийн нөхцөл байдлыг   уялдуулан шийдвэр гаргана гэж албаны эх сурвалж мэдээллээ.