Цаг үеийн мэдээ

СҮҮЛИЙН 24 ЦАГТ /08.26-08.27/ 503 ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2021 оны 08 дугаар сарын 26-ны 08:00 цагаас 08 дугаар сарын 27-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 535 сорьцод PCR шинжилгээ хийхэд 125 эерэг, 1146 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 378 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 503-аар нэмэгдэж нийт 6430 боллоо.

Тодруулбал, Манхан сумаас 22, Буянт сумаас 12, Мянгад сумаас 12, Дарви сумаас 10, Дуут сумаас 8, Үенч сумаас 8,  Чандмань сумаас 2, Алтай сумаас 5, Булган сумаас 9, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 7, Мөнххайрхан сумаас 5, Мөст сумаас 17, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 6, Эрдэнэбүрэн сумаас 1, УБ хотоос ирсэн 2, хаяг тодорхойгүй 31 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 345 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.08.27/ байдлаар нийт 589 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 351 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 41 нь “Ач заяа” эмнэлэгт, 197 нь сумдын “Эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 58 нь 0-18 насны хүүхэд, 42 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 10, хүнд-38, хүндэвтэр-175 бусад нь хөнгөн.
Тэгвэл Жаргалант суманд 1820, сумдад 494 нийт /2314/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 151 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 3899 нь эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт нийт 120 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 90 нь вакцины 2 дахь, 30 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55452 хүн буюу 87.3 хувь нь 1 дүгээр тунд, 50834 хүн буюу 80,0 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Өнөөдрийн /2021.08.27-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1358 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”