Цаг үеийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймаг орон нутгийн удирдлагууд болон Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл, зарим ахмад ажилтантай уулзаж Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонслоо. Коронавиурст халдварын үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд орон нутагт төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцов.

Үүнээс гадна иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр цахим сургалт зохион байгуулж хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны түвшинд үнэлэлт өгөх шалгалтыг зохион байгуулж авч төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Ажлын хэсгийн Ховд аймагт ажиллах энэ удаагийн томилолт өнөөдөр /2021.09.08/ өндөрлөнө.