Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 448 ХҮН ЭДГЭРЧ, ШИНЭЭР 213 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ

2021 оны 09 дугаар сарын 20-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 602 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 206 эерэг, 78 сорьцод PCR шинжилгээ хийхэд 7 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 213-аар нэмэгдэж нийт 14130 боллоо.

Тодруулбал, Булган сумаас 33, Буянт сумаас 7, Дарви сумаас 4, Дуут сумаас 4, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 7,  Манхан сумаас 15, Мөнххайрхан сумаас 4, Мөст сумаас 4, Мянгад сумаас 7, Үенч сумаас 9, Цэцэг сумаас 8, Эрдэнэбүрэн сумаас 6 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 102 иргэнээс халдвар илэрсэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.21/ байдлаар нийт 573 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 338 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 42 нь “Ач заяа” эмнэлэгт, 193 нь сумдын “Эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 54 нь 0-18 насны хүүхэд, 46 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-30, хүндэвтэр-198, хөнгөн 344 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 1157, сумдад 852 нийт /2009/ хүн гэрээр эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 448 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 11450 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 16 хэвээр байна.

Сүүлийн 24 цагт нийт 99 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 7 нь 1 дүгээр тун, 40 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55973 хүн буюу 88,1 хувь нь 1 дүгээр тунд, 52113 хүн буюу 82,0 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 200 хүн хамрагдаж нийт 4368 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”