
Өнөөдөр /2021.10.01/ олон улсын “Ахмадын баяр”-ын өдөр. Тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулан Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан “Цахим чуулга” боллоо. Чуулганд аймаг, орон нутгийн удирдлагууд, ахмадын төлөөлөл болсон 60 гаруй хүн оролцов.

Энэ үеэр хөдөлмөр зүтгэлээ улс орондоо өндрөөр үнэлүүлсэн нэр бүхий зарим ахмад буурлууд төрийн одон, медалиар энгэрээ мялаасан юм.

Мөн аймгийн ЗДТГ, аймгийн Ахмадын хороо, Соёлын хэлтэс хамтран “Өв уламжлалаа өвлүүлье” уртын дууны цахим уралдааныг 17 сумын ахмад настнуудын дунд зохион байгуулж, 80-аас дээш настнуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг, мөнгөн шагнал олгов.

Ховд аймгийн хэмжээнд 8600 гаруй ахмад настан бий. Тэдгээрээс 80-аас дээш насны 636, 95-ээс дээш насны 20, 100-аас дээш настай 5, ахмад дайчин 2, Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтой 45 ахмад настан байна.
