Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 157 ХҮН ЭДГЭРЧ, ШИНЭЭР 181 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ

2021 оны 10 дугаар сарын 04-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 05-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 463 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 168 эерэг, 48 сорьцод PCR шинжилгээ хийхэд 13 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 181-ээр нэмэгдэж нийт 16021 боллоо.

Тодруулбал, Алтай сумаас 5, Булган сумаас 22, Буянт сумаас 6, Дарви сумаас 9, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 5, Зэрэг сумаас 18, Манхан сумаас 4, Мөст сумаас 2, Мянгад сумаас 5, Үенч сумаас 6, Чандмань сумаас 9, Ховд сумаас 7, Цэцэг сумаас 12, Эрдэнэбүрэн сумаас 11 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 46 иргэнээс халдвар илэрсэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.05/ байдлаар нийт 456 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 207 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 37 нь “Ач заяа” эмнэлэгт, 212 нь сумдын “Эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 64 нь 0-18 насны хүүхэд, 37 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 3, хүнд-28, хүндэвтэр-177, хөнгөн 248 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 564, сумдад 816 нийт /1380/ хүн гэрээр эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 157 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 14131 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 20 хэвээр байна.

Сүүлийн 24 цагт нийт 147 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 6 нь 1 дүгээр тун, 24 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56056 хүн буюу 88,2 хувь нь 1 дүгээр тунд, 52379 хүн буюу 82,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 117 хүн хамрагдаж нийт 5367 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”