Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 165 ХҮН ЭДГЭРЧ, ШИНЭЭР 121 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ

2021 оны 10 дугаар сарын 15-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 309 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 95 эерэг, 88 сорьцод PCR шинжилгээ хийхэд 26 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 121-ээр нэмэгдэж нийт 17215 боллоо.

 
Тодруулбал, Булган сумаас 33, Дарви сумаас 13, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 3, Манхан сумаас 2, Мөнххайрхан сумаас 1, Мөст сумаас 3, Мянгад сумаас 2, Үенч сумаас 3, Цэцэг сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас  55 иргэнээс халдвар илэрсэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.16/ байдлаар нийт 326 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 140 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 29 нь “Ач заяа” эмнэлэгт, 157 нь сумдын “Эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 48 нь 0-18 насны хүүхэд, 25 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-18, хүндэвтэр-114, хөнгөн 194 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 305, сумдад 466 нийт /771/ хүн гэрээр эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 165 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 16119 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.

Сүүлийн 24 цагт нийт 148 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 3 нь 1 дүгээр тун, 9 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56104 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52513 хүн буюу 82,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 136 хүн хамрагдаж нийт 6301 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”