Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 92 ХҮН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 50-ААР НЭМЭГДЛЭЭ

2021 оны 10 дугаар сарын 24-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 163 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 33 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 17 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 50-аар нэмэгдэж нт 18089 боллоо.

Тодруулбал, Булган сумаас 2, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 4, Манхан сумаас 2, Үенч сумаас 1, Чандмань сумаас 1, Ховд сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас  37 иргэнээс халдвар илэрсэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.25/ байдлаар нийт 320 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 143 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 177 нь сумдын “Эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 29 нь 0-18 насны хүүхэд, 27 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-1, хүнд-17, хүндэвтэр-104, хөнгөн 198 хүн байна. “Ач заяа”
Тэгвэл Жаргалант суманд 436, сумдад 421 нийт /857/ хүн гэрээр эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 92 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17125 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”