
Өнөөдөр /2021.10.25/ Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, аймгийн ЭМГ, ЗДТГ-тай хамтран Ховд аймгийн 17 сумын засаг дарга, СЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдэд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар Дэлхийн болон Монгол улсын сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, МУ-д хийгдсэн зарим судалгааны үр дүн, Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээ, Үзлэг шинжилгээнд хэрхэн хамруулах, Эрт илрүүлэх арга зүй гэсэн багц сэдвээр мэдээлэл хүргэлээ.

