Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ЗДТГ-ЫН АЖИЛТНУУД “ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УЯЛДААГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Дэлхийн банкны Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний уялдааг хангах нь” сэдэвт баруун бүсийн сургалтыг Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулж байна.

Сургалтад оролцогчдод ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХШҮДАГ-ын дарга Э.Бат-Идэр, Удирдлагын академийн багш Ё.Батсүх, ЗГХЭГ-ын ахлах реферэнт Ш.Цэцэг-өлзий, ЗГХЭГ-ын ХШҮДАГ-ын шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, ЗГХЭГ-ын МТХ-ийн дарга Ж.Тамир ЗГХЭГ-ын Засгийн газрын реферэнт С.Нямбаяр, Д.Бямбадулам, ЗГХЭГ-ОНУЗГ-ын шинжээч Г.Золбаяр нар мэдээлэл хийж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, дадлага эзэмшүүлж байгаа юм.