Цаг үеийн Цаг үеийн мэдээ

Засаг даргын зөвлөлийн хурал болов

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 11 дүгээр сарын 28-ний өдөр боллоо. Хурлаар: – Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг явц, 2022 оны зорилтын тухай – Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл,2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн 2022 оны төсвийн төслийн тухай – Аймгийн “Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөө”-ний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай, – Аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай илтгэлийг дэмжиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.