Өнөөдөр /2021.12.08/ “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТҮНШЛЭЛ” бүсийн уулзалт, хэлэлцүүлэг цахимаар зохион явагдлаа. Тус хэлэлцүүлэгт Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, Азийн хөгжлийн банкнаас дараах аймгуудад хийсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцлаа.
Ховд аймагт МУ-ын Засгийн газар, АХБ-ны дэмжлэгтэйгээр эрүүл мэнд, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй, хот байгуулалт зэрэг олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн үр дүнтэй танилцаж, аймаг орон нутаг төдийгүй бүс нутагт бий болсон эерэг нөлөөллийн талаар хэлэлцсэн юм.