Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 12 дүгээр сарын 27-ний өдөр боллоо. Хурлаар Соёл урлагийн газрын байрны асуудал, Аймгийн ЗДТГ бүтэц орон тооны хязгаар тогтоох, Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн хүлээгдэж буй гүйцэтгэл, зарцуулалтын тайлан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн “Хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөр, Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд уламжлахаар болов.
