Аймгийн онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” хуралдаж /2022.01.12/ ЦАЦ сургуулийн бага сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байсан “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Биеийн тамир спортын ордны “Спорт заал”-нд шилжүүлэхээр болов.
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ өдөр бүр 09.00 – 13.00 цагийн хооронд ажиллана.
Иргэд та бүхэн өөрийгөө болон ойр дотнын хүмүүс, нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, урьдчилан сэргийлэх үүднээс Ковид-19 халдварын шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй шинжилгээндээ хамрагдана уу.