Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГ 2022 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД ИЛ ТОД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Энэ онд Ховд аймагт улсын төсвийн 40,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрх шилжсэн 19 ажил, орон нутгийн Худалдан авах ажиллагааны албаар дамжуулан 3,2 тэрбум төгрөгийн 43 ажил, 17 сумдад цахим системээр 7 тэрбум төгрөгийн 113 ажил, шууд худалдан авах 5,8 тэрбум төгрөгийн 482 ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулна. Одоогоор улсын төсвийн 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх дөрвөн ажил, орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 872,5 сая төгрөгийн арван ажлын худалдан авах ажиллагааг зарлаад байна.

Ингэхдээ технологийн дэвшлийг ашиглан цахимаар зохион байгуулж худалдан авах ажиллагааны үнэлгээг иргэд олон нийтэд ил тод, нээлттэйгээр зохион байгуулж байна.
Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, үнэлэх журмыг шинэчилж үйл явцыг ил тод, нээлттэй болгосноор үнэлгээний хорооны ажлын хариуцлага сайжирна. Мөн гүйцэтгэлийн чанарт ахиц өөрчлөлт гарна гэж үзэж байна.

default