Боловсрол, Эрүүл мэнд

БҮСИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ ЭХ БАРИХЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО

НҮБ-ын Хүн амын сангийн “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техногийг нутагшуулах нь” төслийн хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Ховд аймгийн БОЭТ-д эх барихын яаралтай тусламжийн ур чадварт суралцах сургалтын танхимыг байгуулсан байна.

Тэгвэл өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза тэргүүтэй төслийн багийнхан болон БОЭТ-ийн хамт олон тус танхимын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, 11 өртөө бүхий 40 орчим сая төгрөгийн сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнүүдийг хүлээлгэн өглөө.


Ийнхүү сургалтын хэрэглэгдэхүүн бүхий танхимтай болсноор эх барих, нярайн тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн эмч, мэргэжилтнүүд эхэд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай үед ямар арга хэмжээ авах, хэрхэн багаараа үр дүнтэй ажиллах талаар дадлага сургуулилт хийж, ажлын байрандаа мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм.