Цаг үеийн мэдээ

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Сибирийн хэлэлцээр” МАСС бүс нутгийн холбооны хуралд оролцлоо

Энэ оны 06-р сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод Сибирийн хэлэлцээр” МАСС бүс нутгийн холбооны хурал боллоо. Тус хуралд Сибирийн тойргийн Омск, Томск, Красноярск, Алтайн хязгаар, Иркутск, Новосибирск, Тува, Хакасс улсын Ерөнхийлөгч, Амбан захирагч нар, БНХАУ-ны ШУӨЗО-ны Засгийн газрын орлогч дарга нар, Монгол улсаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар оролцов.

Энэ үеэр “Баруун Сибирь-Баруун Монгол-Баруун Хятад” хил дамнасан автозамын тээврийн коридор байгуулах тухай төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурах ёслол боллоо.


Автозамын хил дамнасан тээврийн коридор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай протоколд ОХУ-ын БНТува улсаас Тува улсын Ерөнхийлөгч Ш.В.Кара-оол, ОХУ-ын Красноярск мужаас Красноярск мужийн Амбан захирагч А.В.Усс ОХУ-ын БНХакасс улсаас БНХакасс улсын Засгийн газрын тэргүүн В.О.Коновалов, БНХАУ-ны ШУӨЗО-ны Засгийн газрын орлогч дарга Чжао Чонизю, Монгол улсаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гарыг үсэг зурлаа.